Аавын төрсөн өдөр
Өнөөдөр аавын төрсөн өдөр. Тав дугаар сарын Хорин дөрвөн. Пацан Пүүжээ өнөөдөр амьд сэрүүн байсансан бол 65 насыг зооглох байлаа. Монгол эрчүүдийн дундаж наслалтанд хүрч тэтвэр авах эрхтэй болохоор байв.
Нэг их сүртэй тэмдэглэж үзээгүй юм байхдаа? Одоо ой тойнд нэг их юм буудаггүй ээ. Магадгүй аав миний ухаан орох цагаас шилжилтийн нас дуустал Солонгост ажиллаж би аавыг Монголдоо ирсэн үеэс бурхан болтол Туркт байсан болохоор төрсөн өдрөөр нь аавтайгаа цуг байж нэг их таарсангүй дээ янз нь. Утсаар л мэнд хүргэж ганц нэг татчихсан халамцуу байгаад нь унтууцсан дурсамжийг л өөртөө үлдээжээ. Хүүхэд л байж дээ. Хайран сайхан мөчүүдийн амтыг мэдэрч, хайртайгаа ядаж хэлж байсан болов уу даа танд. Бүү мэд…
Таныхаа төрсөн өдрөө тэмдэглэхийг чинь үзэлгүй, тааваараа 100 татахыг чинь харалгүй, тамхи, хоол холилдон үнэртсэн бахимхан гарыг тань үнэрлэлгүй, утсаар ч атугай мэнд хүргэлгүй 11 жил өнгөрчээ.
Жил бүрийн 5/24 нэг л тийм гунигтай, харамсалтай өдөр болон үлдэжээ…
Төрсөн өдрийн мэнд хүргэе Ааваа…