Todrol Purevsuren /Todko/
1 min readApr 28, 2021

Алтан гадас

Дэлхий хэмээх эрсхэс түүн дотроо миний амьдран байгаа газраас хаанаас нь ч харсан хойт зүгт байрлан мэлтийж байдаг нэгэн од бий. Тэр Алтан гадас…

Хаа нэгтээ төөрвөл хаа яваагаа баримжаалахын тулд харанхуй болж алтан гадас гэрэлтэхийг хүлээх хэрэгтэй…

Амжилт баяр хөөр, хайр дурлал, сайн сайхан, баяр жаргал аль эсвэл бүтэлгүйтэл, зовлон гунигт живж энэ амьдралын хаана нь яваагаа олохгүй төөрвөл…

Яах учраа олохгүй салаа замын эхэнд ирчихээд хаашаа явахаа мэдэхгүй толгойгоо маажаад зогсоход…

Өдөр тутмын хар мянган сонголтод өөрөө төөрөлдөөд юу хийж байгаагаа ойлгохгүй болох тэр мөчид

Түрхэн зуур өөртөө цаг гаргаарай. Тухтай бүсээсээ үсрэн гараад нар жаргахыг хүлээгээрэй. Хав харанхуй битүү сартай шөнө л одод тод гэрэлтэж алтан гадсыг олоход төвлөрөөрэй. Эхлээд долоон бурхан одыг олоорой. Долоо хэмжиж нэгийг бодоорой. Алтан гадсаа олсон бол өөрийн байгаа газарт үнэлэлт дүгнэлт өгөөд аль зүгт явахаа баримжаалаарай.

Амжилт хүсье танд Алтан гадсаасаа хазайлгүй аль зүгт яваадаа итгэлтэй байгаарай. Олж амжаагүй бол олоорой. Оройтно гэж байхгүй ч олсон нь ямагт илүү байх болно.

Todrol Purevsuren /Todko/
Todrol Purevsuren /Todko/

Written by Todrol Purevsuren /Todko/

Пацан Пүүжээгийн дунд хүү, Сонирхогч, education, translation, management, HR, poetry, edu...

No responses yet